Гэхдээ малын тоо толгой 40 саяд хvрлээ гээд єнєєдєр бидний амьдрал, эдийн засгийн хувьд нааштай хандлага байна уу даа. Yнэндээ бол бид гол нэрийн хvнсний хэрэглээ махан бvтээгдэхvvнээ гаднаас экспортоор авсаар байгаа шvv дээ. Монголчуудын хvнсний хамгийн гол хэрэглээ нь мах. Бас хамгийн vнэтэй хvнсний бvтээгдэхvvний тоонд мах орчихлоо. Уг нь, байнга л зуд турхан болж байгаа ч малын тоо толгой социализмын vеийнхээс хамаагvй єссєн. Гэхдээ мэдээж, хvн амын тоо ч єссєн л дєє. Хvн ам єслєє єслєє гэхэд махаар дутаж эрэлт нь шаналж нийлvvлэлт нь рекетлэх болтлоо малаа барчихаагvй баймаар.

Ченжvvд тэднийг нь бєєндєж аваад vнийг нь нэмээд зарчихдаг юм билээ. Нєєцийн гэх мах бас хэтэрхий чанар муу байна гэж гологдож ч байсан. Улсын нєєцийн мах хямдхан байлаа ч ченжvvдийн аргыг давж гарч чадахгvй байгаагийн нэг жишээ энэ. Хэдхэн ченжийн амаар vнээ тогтоолгоод байвал нєєцийн махтай гэж тайвшрахын ч хэрэг алга. Дотоодын зах зээлийг асуудлаа орхиод махны зах зээлийг єєр нэг єнцгєєс єнгийе. Дэлхийн зах зээл дээр махны vнэ єсч байна. Энэ бол нэг талаар махтай Монголын хувьд ашиглаж болох алтан боломж. Дэлхийн хvнсний бvтээгдэхvvний хэрэглээний зах зээлд хамгийн томд тооцогддог Европын холбоонд vхрийн мах нэг кг нь 28,8 евро байсан бол одоо єсч 29,9 евро болжээ.
Гахайн мах ч 13,1 евро байснаа 14,6 болж єсчээ. Хаа хол Европыг орхиод ємнєд хєршийн зах зээлийг харъя. Хятад улс гахайн махны хэрэглээгээрээ дэлхийд нэгд ордог. Гахайн махных нь vнэ єсч байгаа гэсэн статистик vзvvлэлттэй байна. Тэнд єнгєрсєн жилийнхээсээ 29 хувиар vнэ нь єсєєд байгаа гэнэ. Бас зах зээл дээрх бусад махны vнэ ч 17 хувиар єсчээ. Харин хойд хєршид махны vнэ ямар байгаа талаар сонирхвол, Москвад vхрийн мах нэг кг нь 170-180 рубль, гахайн мах 150 рубль, тахианы мах 70-100 рубль хvрчээ. Энэ бас л єсч байгаа vнэ.
Монголоос бусад орнуудад бэлчээрийн мал аж ахуй гэж байхгvй болохоор махных vнэ нь тэжээлийн vнэнээс 70-80 хувийн хамааралтай байдаг аж. Харин Монгол мал байгаль ямар ааштай байна тэр хэрээрээ ашиг шимээ єгдєг. Тэгээд ч байгальдаа дасан зохицсон тэсвэртэй мал байдаг.
Бид бэлчээр хомсдлоо, зуд турхан болж хашаа хороо хvрэлцэхгvйгээс єчнєєнийг нь хорогдуулчихлаа гээд л жилийн жилд гамшгийн байдалд орж байхаар цєєхєн хэдэн чанартай малтай vлдэх юмсан гэж дээр дооргvй ярьсаар улиг болсон. Энэ жилийн хувьд л гэхэд одоогийн байдлаар 50 мянга гаруй мал хорогдоод байна. Зуданд vхvvлж байхаар жилд тодорхой тооныхыг нь мах болгоод экспортолчихвол малчид чамгvй ашигтай ажиллаж болмоор санагдана. Ченжvvд ч элэг нэгтнvvдээ шулж байхаар малчидтайгаа нийлж байгаад гадаад зах зээлд хєл тавих цаг нь хэдийнээ болоод байгаа юм биш vv.
Оросын зах зээлд vхрийн мах хамгийн их нийлvvлдэг улс нь Бразил. Уг нь монголчууд бид Бразилаас ойрхон хил залгаа юм чинь мах экспортолбол нэлээд ашиг олмоор. Єнгєрсєн онд ганцхан Бразилаас 254 мянган тонн мах Орос улс авчээ. Харин америкчууд єнгєрсєн жил 808 мянган тонн шувууны махыг Оросын зах зээлд нийлvvлсэн байна. Мєн гахайн мах 229 мянган тонныг Бразилаас авчээ. Бидний муу хэлээд байдаг ємнєд хєрш маань хvртэл дотор махан бvтээгдэхvvн нийлvvлэлтээр дэлхийд дээгvvрт цохиж явна.
Энэ жил Аргентин 500 мянган тонн, Австрали Япон руу 183 мянган тонн, Англи 60 мянган тонн vхрийн мах экспортолно гэж байна. Эд бол олон жилийн туршлагатай дэлхийд толгой цохидог мах экспортлогчид. Бид тэдний тоонд багтаж чадахгvй ч туршлага судалж боломжоо ашиглах хэрэгтэй. Єнєєдєр нэг хятад хvн дунджаар жилд 40 кг мах иддэг гэсэн тооцоо байна. Орос, Хятад гэх хоёр их гvрэнд мах нийлvvлдэг бо¬лоод ирвэл бидэнд Оюу толгой мэтийн хоосон мєрєєдлєєс бодит ажил болох боломжтой санагдана.
Гэтэл манай улс малаар баян ч vнэндээ дотоодын зах зээлээ ч хангаж чадахгvй байна шvv дээ. Тиймээс Засгийн газар нєєцийн махыг бий болгож арай ядан дотоодын зах зээлээ хангаж байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас томилсон ажлын хэсэг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн хэмжээнд нийт найман мянган тонн мах нєєцєлсєн. Энэ ажилд мах vйлдвэрлэлийн нийт 10 компанийг дайчилж, 2.4 тэрбум тєгрєгийн урамшуулал олгохоор болсон билээ. Долдугаар сарын 10 гэхэд нєєцєлсєн бvх махаа дуусгах зорилготой аж. Нєєцийн махаа энэ сарын 15-нд борлуулж эхлэх нь бололтой. Бид малаар баян ч хэдий болтол нєєцийн махаар амь зогоох вэ. Би мах идэх дуртай, манай улс ч малаар баян гэхдээ махаа гадаадаас худалдаж авах нь л холгvй байна шvv.
Д.Гансугар
Дугаар 43/362/
Мэдээллийн эх сурвалж:

Комментариев нет:
Отправить комментарий