


FireFox
Энэхүү програм нь интернэт дэх вэб хуудсуудыг харуулах зориулалтай програм юм.
Интернэт нь маш олон компьютерүүдээс бүрдсэн нэгэн том сүлжээ юм. Бүх компьютер хоорондоо холбогдсон байх ба тэрхүү холбоос нь интернэт юм. Интернэтэд маш олон компьютерүүд байх бөгөөд тэдгээрийн зарим нь вэб сэрверүүд байдаг. Эдгээр серверүүд нь вэб хуудсыг өөр дээрээ байршуулах бөгөөд бусад компьютерүүддээ вэб хуудсыг тарааж байдаг. Ийм учир хэрэв вэб хуудсыг үзэхийн тулд олон янзын вэб хөтөчүүд байдаг. Тэдний нэг нь Мозила Фаярфокс юм.
Вэб хөтөчүүд нь програм хангамжын зах зээл дээрх нилээд өрсөлдөөнтэй төрөл юм. Анхдагч интернет хөтөчүүд нь зөвхөн зургийг л текст мэдээллийн хажууд харуулж чаддаг байжээ энэхүү хөтөч нь сүүлд Netscape Navigator болсон Mosaic хөтөч байсан юм. Уг хөтөчийн энэхүү чадвар нь тэр үед маш том нээлт болж байсан юм. Тэд хамгийн түрүүнд интерэт хөтөч гэх өрсөлдөөний эхлэлийг тавьсан боловч богино хугаанд хүчтэй болж өнгөрсөн өрсөлдөөнд Internet Explorer-д шахагдсан билээ.
Гэвч сүүлийн жилүүдэд түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдсэн нь бидний одоо өргөнөөр хэрэглэх болсон Firefox вэб хөтөч билээ. Уг хөтчийн эрин хэдий Mosaic-ийн үеийн өрсөлдөөнтэй адилгүй боловч өөрийн онцлог чанар, найдвартай байдал ямар ч үйлдлийн систем дээр ажиллах чадвар зэргээрээ бидний хуучин хэрэглэж байсан Internet Explorer-с давж чадсан юм. Бас үнэгүй байдаг.
Ингээд Mozilla Firefox вэб хөтөчийн талаар товч танилцуулъя.
Firefox-ийн түүхээс
Энэхүү төслийн санаачлагчид нь Дэйв Хяат ба Блейк Росс нар байсан юм. Тэд хамгийн анхны буюу Firefox 1.0 хувилбарыг 2004 оны Арван нэгдүгээр сарын 09-нд олон нийтэд таинилцуулсан юм. Үүгээр Firefox хөтөчийн түүх эхэлсэн бөгөөд анхны хувилбарын араас 2005.09.29-нд Firefox 1.5, 2.0 хувилбар 2006 оны 10 сарын 24-нд зарлагдсанаасаа хойш 7 сар орчимийн дараа альфа болон бэта хувилбаруудын эцэст олны хэрэгцээнд хүрсэн. Firefox 3.0 хувилбар Альфа хувилбараар байгаа бөгөөд саяхан Бета хувилбар нь гарсан. Одоо хамгийн найдвартай ажиллаж байгаа хувилбар нь 2.0.0.14 хувилбар нь юм. Firefox 3.0 хувилбарын жинхэнэ хувилбарыг 2008 оны дундуур олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
Эхэн үе: шинэхэн төрсөн вэб хөтөч
Хяат ба Россын хөтөч нь Mozilla Suite (нэрлэгдэж, төлөвлөгдөж байсан, сүүлд SeaMonkey нийгэмлэг болсон.) буюу IRC, майл, мэдээ болон WYSIWYG HTML удирдагчийг нэг дор багтаасан нэгдмэл програм хангамж бүтээх төсөлтэй өрсөлдөхөөр тусгаарлаж гарсан хөтөч юм.
Firefox XUL хэлийг ашигласнаар дурын үйлдлийн систем дээр ажиллаж чадах өөрийн онцлог шинж чанарыг олж авсан. XUL хэл програмыг өргөжүүлэх, хөгжүүлэхэд маш том боломжийг нээж өгсөн юм. Гэвч үүнтэй зэрэгцэн нууцлал, аюулгүй байдлыг асуудал тулгарсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд анхны Firefox 0.9 хувилбар зөвшөөрөгдсөн, шалгагдсан өргөтгөл нэмэгдэлүүдийг агуулсан Mozilla Update вэбийг цуг үүсгэж байсан ажээ.
Mozilla Firefox гарсан хувилбарууд он дараалал, хийгдсэн өөрчлөлтүүд
Хөтөчийн нэр,Gecko хувилбар,Хувилбар,Код нэрГарсан огноо,Өөрчлөлтүүд,Phoenix
Анхны хувилбар, тохируулж болох хэрэгслүүд, шуурхай хайгч
0.2
Santa Cruz
October 1, 2002
Хажуу мөр, нэмэгдэл удирдагч
0.3
Lucia
October 14, 2002
Зураг хаагч, Pop-Up хаагч, олон хуудсыг нэг цонхонд харуулах
1.3
0.4
Oceano
October 19, 2002
Загварууд, Pop-Up хаагч сайжруулалт,хэрэгслүүдын тохируулга
0.5
Naples
December 7, 2002
Олон нүүр хуудасын боломж, хажуугийн мөр болон харагдах байдлын сайжруулалт, түүх
Mozilla Firebird
1.5
0.6
Glendale
May 17, 2003
Шинэ интерфес /Qute/, хуудсын тэмдэглэгээ, автоматаар зургын хэмжээг тохируулах, зөөлөн хуудсын хөдөлгөөн
0.7
Indio
October 15, 2003
Автомат хуудас гүйлгэгч, нууц үг зохицуулагч, тохируулах цэсний сайжруулалт
Mozilla Firefox
1.6
0.8
Royal Oak
February 9, 2004
Windows суулгагч, холбоогүй ажиллах горим, хуудас тэмдэглэгээ болон файл татагчийн сайжруулалт, шинэ логотой болсон
1.7
0.9
One Tree Hill
June 15, 2004
Шинэ интерфес /Winstripe/ шинэ нэмэгдэл зохицуулагч, багасгасан татаж авах хэмжээ, шинэ туслах систем, Линукс суулгагч, мэйл айкон зөвхөн Windows-д
1.0
Phoenix
November 9, 2004
Албан ёсны 1.0 хувилбар, Шинэ боломжууд RSS/Atom мэдээлэгч, хайх хэрэгсэл, нэмэгдэл хайгч, 2006 оны 4 сарын 13-нд 1.0.8 хувилбар гарсанаар хуучин хувилбаруудыг дэмжихээ болисон
1.8
1.5
Deer Park
November 29, 2005
1.5 хувилбарын нээлт. SVG болон Canvas өргөтгөлийн дэмжлэг, Хэрэглэгчийн интерфес сайжруулалтыг Java 1.5, CSS2/3 дээр хийсэн. 2007 оны 5 сарын 30 хүртэл 1.5.0.12 болтолоо хөгжсөн.
Mozilla Firefox 2
1.8.1
2.0
Bon Echo
October 24, 2006
2.0 хувилбарын албан ёсны нээлт, Хөтөч хаагдахад урьд үзэж байсан хуудсуудыг сэргээх боломж, Google, Yahoo хайгчдийн боломж, Java 1.7 дэмжлэг, сайжруулсан хамгаалалт.
2.0.0.14
April 17, 2008
Өнөөгийн тогтворжсон хувилбар, сайжруулсан хамгаалалт, найдвартай ажиллагаа
Mozilla Firefox 3
1.9
3.0rc1
Firefox 3.0
RC 1
May 16, 2008[20]
Цоо шинэ сайжруулалтууд, үйлдлийн системүүдийн онцлогт тохирсон интехфесүүд, хуудас ачаалах хурдыг боломжит дээд хурдаар нэмэгдүүлэх, шинэ файл татагч менежер
3.0
Gran Paradiso
Mozilla Firefox 4
2.0
4.0
http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/99/Mozilla_Firefox_logo_history.pngТовчхондоо бол Firefox вэб хөтөч нь өдөр бүрд сайжирч байгаа, одоо вэб хөтөчийн зах зээл дээр тэргүүлэгч болж чадсан хөтөч юм.
Firefox билэгдэлийн өөрчлөлтүүд.
Комментариев нет:
Отправить комментарий