пятница, 7 марта 2008 г.

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

СЭДЭВ: МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН,

ТҮҮНИЙ СӨРӨГ ҮР ДАГВАРУУДЫГ АРИЛГАХ АРГА

ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Ашиглах материаль ном зүй

Монгол улс дахь хүн амын шилжилт хөдөлгөөн

  • Улаанбаатар хотын ядуурал ба шилжилт хөдөлгөөн /2004он/
  • Монгол улс дахь ядуурлыг бууруулах стратеги /2001 он/
  • Орон нутгийн хөгжлийн цогц асуудлууд
  • Хөдөө орон нутагт санхүүгийн үйлчилгээг хүргэх
  • Хувьчлал орлогын хувиарлалт ба ядуурал /2004 он СЭЗ яам/
  • Монгол улс оролцооны аргаар ядуурлын байдалд дүн шинжилгээ хийх нь
  • Сумын төсөв Мониторонгийн тайлан /2006/
  • Монгол улс дахь бичил санхүүгийн дэд салбарын судалгаа
  • Үндэсний статистикийн газрын мэдээлэл судалгаа
  • Монгол улсын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны судалгаа
  • Холбогдох хууль тогтоомжууд

УТБА

ЛИБЕРТИ-5

Магистрант Х.Батцоож

“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар”

Монголын Хүн ам ба Хөгжил Нийгэмлэгээс гаргасан судалгаанаас

Монгол улсаас гадаад улс орнуудад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн талаар Монгол улсын Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас гаргасан судалгаанаас харахад гадаадад ажиллагсадын 60-70% буюу дийлэнх нь 20-35 насны залуучууд бөгөөд дундаж нас нь 31.7 байна. Мөн тэдгээр иргэдийн 57% нь дээд боловсролтой байхад 31% нь бүрэн дунд болон тусгай мэргэжлийн иргэд байна.

Гадаад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гадаадад явах болсон шалтгаан нь ихэнхдээ өөрсдийн амьдралыг сайжруулах, эдийн засгийн хараат байдлаас гарах хүсэл сонирхолд хөтлөгдөн явсан байдаг ба 3 сараас эхлэн 10,11 түүнээс дээш жилээр эх орноосоо явсан байдаг. Гадаадад амьдарсан дундаж хугацааг хувьчилахад 3.7 жил байдаг байна.

Үүнээс харахад гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань ид залуу насандаа буюу хийж бүтээх хамгийн идэвхитэй насандаа харь оронд хөдөлмөр эрхэлж байгаа ба эмэгтэйчүүд нь нөхөн үржихүйн насандаа гадаад оронд олноор хөдөлмөр эрхэлж байна.

Иргэд олноор гадаад оронд хөдөлмөр эрхэлж байгаа нь эерэг болон сөрөг үр дагваруудтай.

Эерэг

  • Санхүүгийн байдал тухайн өрх гэрт дээшилнэ
  • Мэргэжлийн ур чадвар эзэмшдэг
  • Бие даан амьдарч сурдаг
  • Хэл сурдаг
  • Ертөнцийг танин мэдэж байгаа

Сөрөг

  • Гэр орон эх нутгаа санаж сэтгэл санааны хяиралд ордог
  • Эрүүл мэндээр хохирдог
  • Гэрлэлт оройтдог, гэр бүл салалт ихэссэн
  • Монголд байр суурь тогтворгүй болдог
  • Суралцах хугацаа алдагддаг

Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагсадын дийлэнх нь эрүүл мэндийн даатгалгүй байдаг.

Тухайлбал БНСУ-д 86.5% нь, АНУ-д 71.6% нь хараар амьдарч байна.

Дээрхи цөөн тоо баримтуудыг Монгол иргэд олноор суурьшин хөдөлмөр эрхэлж байгаа АНУ, Солонгос, Чех зэрэг гурван улс дээр судалсан байна.

Энэ бүхнээс харахад гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын асуудлыг манай улсын Засгийн Газраас санаачлага гарган шийдвэрлүүлэх, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь туйлаас чухал болж байна.

Мөн гадаадад ажиллах хүч гаргах зуучлалын үйл ажиллагаанд төрийн болон иргэдийн хяналтыг тавьж хууль бус үйл ажиллагаа, иргэдийг хохироож байгаа үйлдлийг таслан зогсоох шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг улс эх оронд нь эргүүлэн татах, гадагшаа хөдөлмөр эрхлэх үзэл бодлыг хязгаарлах төрийн бодлого үгүйлэгдсээр байна.

УТБА

ЛИБЕРТИ-5

Магистрант Х.Батцоож

“Гадаадад хөдөлмөр эрхлэлт” Судалгааны ажиглалт

Миний нэгэн танил өмгөөлөгч өдөр тутамд байдаг л нэгэн хохирогчийн хамт явж байхдаа надтай таарч, зам зуур хууч хөөрөлдсөн тухай:

В.Чанцал 30 настай. Тэр 63 настай ээж Нуваан, 03-07 насны хүү охин хоёрынхоо хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13-р хороо Согоотын 28-684 тоотод амьдардаг.

Тэднийх 1999 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас шилжин ирсэн. Хотод ирэхээсээ өмнө тэднийх тус сумын 3-р багт боломжийн хэдэн үхэр, ямаатай байлаа.

Гэвч тэр жил Монголын 13 аймгийг туйлдуулсан зуд Балдоржийнхыг тойроогүй байна. Балдорж Чанцалын нөхөр нь байсан.

Зуднаар хотоо харлуулсан Балдоржийнх үлдсэн хэдээ малаа зарж борлуулаад өндөр настай эхээ эмчлүүлэнгээ, өөрсдийнхөө амьдралын ирээдүйгээ хот суурин газраас эрж олохоор, тэр тусмаа сумын төв, аймгийн төвийг алгасан шууд л Улаанбаатарыг зорьжээ.

Хотыг зорьсон нь холын садандаа найдлага тавьжээ. Садангийнхаа хашаанд гэрээ барьж төвхнөөд Балдорж такси түрээсэлсэн, харин Чанцал цайны газар туслах тогоочоор ажилласан байна. Тэд удалгүй хүүтэй болж ам бүл нэмэгдсэн.

Садан хөгшний хүү Нямдорж Балдоржийн үеийнх. Тэр нэгэн компанид борлуулалтын менежерээр ажилладаг байсан. Нямдорж эцэг эхээсээ гадна Бурмаа болон 5 настай хүүгийн хамт амьдардаг байжээ. Хүүгийн ээж Солонгоо 2002 онд АНУ-руу тэтгэлэгт сургуульд явсан боловч буцаж ирсэнгүй. Харин Нямдорж өөрийн амьдралыг бодон жилийн өмнө Бурмаатай танилцан гэр бүл болжээ.

Нямдорж, Балдорж хоёр 2005 онд Бурмаагийн найзаар дамжуулан Солонгос улсруу хөдөлмөр эрхлээр явсан. Чанцал 2004 онд төрснөөсөө хойш ажил хийгээгүй ба Балдоржийг Солонгос явснаас хойш өвчтэй ээж, хүү охин хоёроо харан гэрт сууж байгаа. Амьдрал хүнд байгаа тул хөдөөнөөс эгчийгээ татан авчирч өөрөө Солонгос явахаар Бурмаагын найзад мөнгөө атгуулсан боловч мөнгө ч үгүй, виз ч үгүй үлджээ.

Үлдсэн өмч хөрөнгөө залилуулсан Чанцал өмгөөлөгчид хандаж яваа нь энэ.

Энэ бүхнээс харахад өвөг дээдсээс өвлөж үлдсэн эх нутаг, үнэт баялагаараа бахархасан бидний цөөхөн монголчууд хилийн дээс давсаар, үлдсэн нь цөөрсөөр…Эх орон эзгүйрч байна. Өөр олон Балдорж, Нямдорж, Солонгоо нар элчингийн үүд сахисаар л…..

Гадаадад хөдөлмөр эрхлэлтийн сүүдэр нь гэр бүл, үр хүүхэд, улс эх оронд ч нөлөөлж байна.

УТБА

ЛИБЕРТИ-5

Магистрант Х.Батцоож

Комментариев нет: