пятница, 7 марта 2008 г.

НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ

Улс төрийн боловсролын академи

ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ

НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ

Улаанбаатар хот

Нээлттэй эдийн засаг дахь хадгаламж ба хөрөнгө оруулалт

Орчин үеийн эдийн засаг нь нээлттэй эдийн засаг байдаг ба дэлхийн эдийн засагтай

  • олон улсын худалдаа
  • олон улсын санхүү гэсэн хоёр сувгаар холбогдож байдаг.

Олон улсын худалдаа нь тухайн эдийн засгуудын харьцангуй давуу талд тулгуурлан экспорт ба импортын чиглэлээр явагдаж байдаг бол олон улсын санхүүгийн үйл ажиллагаа нь дотоод эдийн засгийн болон дэлхийн зээлийн хүүгийн ялгаатай түвшин, валютын ханш, олон улсын шууд хөрөнгө оруулалт зэргээр тодорхойлогдож байдаг.

Өөрөөр хэлбэл нээлттэй эдийн засаг нь дэлхийн санхүүгийн зах зээл дээр зээлж, зээлдүүлж байдаг эдийн засаг юмаа.

Манай улсын хувьд 1998 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд экспортын эзлэх хувь 32.5, импортын эзлэх хувь 49.8 байсан байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулвал Монголын эдийн засаг харьцангуй нээлттэй, жижиг эдийн засаг гэж тооцогдож байгаа юмаа.

Жижиг эдийн засаг гэдэг нь Дэлхийн зээлийн хүүгийн болон үнийн төвшинд нөлөөлж чаддаггүйг тодотгож байгаа хэрэг юм.

Аливаа эдийн засаг нээлттэй байхын гол ач холбогдол нь тэрээр тодорхой хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээнээсээ илүүгээр хэрэглэх боломжтой болдогт оршино. Энэ нь нэг талын ашигтай байдал боловч нөгөө талдаа тухайн эдийн засагт ихээхэн бэрхшээл үзүүлж байдаг.

Жишээлбэл: Удаан хугацааны турш гадаадаас зээл авч импортын зардлаа нөхөж байсан оронд гадаад өрийн асуудал тулгарч ирнэ.

Тиймээс гаднаас зээл авах уу? эсвэл гадагшаа зээлүүлэх үү? Гэдэг асуудал нь эцэстээ тухайн эдийн засгийн хадгаламж ба хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой болж ирдэгээ.

Хэрвээ зорьж буй хөрөнгө оруулалтын түвшин нь дотоодын бодит хөрөнгө оруулалтын хэмжээнээс давж байвал энэ эдийн засаг гаднаас зээлэх болно.

Энэ тохиолдолд эдийн засгийн төлбөрийн тэнцэл нь алдагдалтай болдог, эсрэг тохиолдолд тэрээр гадагшаа зээлүүлэх бөгөөд эдийн засгийн төлбөрийн тэнцэл нь илүүдэлтэй болно.

Тэгвэл төлбөрийн тэнцэл гэж юу вэ?

Төлбөрийн тэнцэл нь үндэсний тооцооны системын нэг хэсэг бөгөөд тухайн эдийн засаг гадаад эдийн засгуудтай хэрхэн олон улсын худалдаа хийж, дэлхийн зах зээлээс хэдий хэмжээний хөрөнгө зээлсэн эсвэл зээлүүлсэн талаархи тооцоог өртгөөр харуулдаг баримт бичиг юм.

Тиймээс энэ нь худалдааны тэнцэл, капиталын тэнцэл гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана.

Төлбөрийн тэнцэлд тухайн орны оршин суугчид болон гадаад эдийн засгуудын хооронд явагдах бүх төрлийн эдийн засгийн хэлцлүүдийн өртгийг тэмдгэлдэг.

Аливаа хэлцэл нь хоёр талтай. Үүнийг ДЕБЕТ, КРЕДИТ хэлбэрээр тэмдгэлдэг.

  • Кредит нь Монгол улсруу шилжин орж буй худалдааны болоод капиталын урсгалыг хэлэх бөгөөд энэ нь нэмэх /+/ тэмдэгтэй байна.
  • Дебет нь Монгол улсаас гарч буй худалдааны ба капиталын урсгалыг хэлэх бөгөөд энэ нь хасах /-/ тэмдэгтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн улс оронд валют оруулж ирж буй бүх хэлцлүүд кредит талд, тухайн орноос валют гаргаж буй бүх хэлцлүүд дебет талд бичигдэнэ.

Худалдааны тэнцэл нь тухайн орны бусад улс орнуудтай хийсэн худалдааны цэвэр өртгийг хэмжиж байдаг.

Цэвэр өртөг гэж юуг хэлж байна вэ гэвэл тухайн орны экспортын ба импортын өртгийн зөрүүг хэлж байна. Зарим үед үүнийг Цэвэр экспорт буюу Х-М=NX гэж тэмдэглдэг.

Худалдааны тэнцэл нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

  • Бараа үйлчилгээний цэвэр экспорт;
  • Гадаад эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын орлого ба манай оронд гадаадынхны оруулсан хөрөнгө оруулалтын зөрүү буюу хөрөнгө оруулалтын цэвэр орлого;
  • Нэг чиглэлийн хөрөнгийн урсгалын цэвэр шилжилт ордог.

Хөрөнгө оруулалтын орлогын жишээнд: Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олох зээлийн хүүгийн орлого, ноогдол ашиг, патентын орлого гэх мэт орно.

Нэг чиглэлийн хөрөнгийн урсгал гэдэг нь нэг орноос нөгөө оронруу шилждэг аливаа хөрөнгийн, бэлгийн, тусламжийн орлого нь үргэлж хоёр талын байдаггүйтэй холбоотой.

Жишээ нь: Японоос манай улсад үзүүлу буй их хэмжээний өртөг нь японб төлбөрийн тэнцэлийн нэг л талд бичигддэг.

Худалдааны тэнцлийн кредитын өртөг нь дебетын өртгөөс давж гарсан үед худалдааны тэнцэл буюу урсгал тооцоо нь илүүдэлтэй байна гэж тодорхойлогдоно.

Эсрэг тохиолдолд, өөрөөр хэлбэл дебетын өртөг нь кредитын өртгөөс давж гарсан үед тооцоо нь алдагдалтай гарсан гэж үздэг.

Урсгал тооцоо алдагдалтай гарлаа гэдэг нь манай улс бусад оронд өртэй болжээ гэсэн үг юм.

Нээлттэй эдийн засагт тэнцвэр хэрхэн тогтдог вэ гэдгийг төлбөрийн тэнцэл ашиглан тайлбарлаж болно. Хаалттай эдийн засагт зорилтот үндэсний хадгаламж нь зорилтот үндэсний хөрөнгө оруулалтын төвшинтэй тэнцүү байхад эдийн засгийн бараа үйлчилгээний зах зээл буюу эдийн засгийн бодит сектор тэнцвэрт байдалд байдаг.

Нээлттэй эдийн засагт энэ нь арай өөр байна. Төлөвлөсөн үндэсний хадгаламж /Sd/ нь, төлөвлөсөн үндэсний хөрөнгө оруулалт /Id/, гадаадад зээлдүүлсэн зээл /NX/-ийн нийлбэртэй тэнцүү байвал нээлттэй эдийн засгийн бодит сектор тэнцвэрт байдалд байна гэж үздэг.

Нээлттэй эдийн засаг дахь тэнцвэр нь эдийн засаг дахь нийт эрэлт, нийт нийлүүлэлт тэнцүү үед тогтдог.

Өөрөөр хэлбэл нээлттэй эдийн засаг гэдэг нь дэлхийн зах зээлд оролцож байдгаараа хаалттай эдийн засгаас ялгаатай юм.

1 комментарий:

Unknown комментирует...

"Коли мене познайомили з паном Лі Беном (Кредитним директором), я виходив на ринок як перший покупець житла. Мої потреби були дещо іншими, і у мене було багато запитань, перш ніж він надіслав мені мій лист попереднього затвердження , він покликав поговорити зі мною про те, що це означає і що може змінитися. Він зробив мене доступним майже будь-якої години за допомогою електронної пошти та текстових повідомлень, був дуже чуйним та обізнаним. Він також дуже прямий, я пояснив йому, якими були мої очікування щодо часу закриття та інших деталей. Він сказав, що виправдає ці очікування, але перевершив їх. Я так швидко закрив ріелтора, і продавець, звичайно, був у захваті від цього. Але як покупець я оцінив, що я пройшов цей процес коротко, але ретельно. Від попереднього затвердження до закриття - подорож була такою безшовною, і я вважаю себе щасливчиком, бо чув історії жахів про Інтернет. Я рекомендую контактну електронну адресу офіцера з питань кредитування Бен Лі: 247officedept@gmail.com & Whatsapp Номер: + 1-989-394-3740 кожному, хто шукає позику на будь-якому ринку. Все оброблялося в електронному вигляді доцільно та надійно.